“Экспортын зээлийн даатгалын санхүүгийн ач холбогдол болон хууль эрх зүйн бодлого” лекц амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Бизнесийн Сургууль, Монголын Авлагын Даатгалын Холбоо ТББ-тай хамтран ХБНГУ-ын Засгийн газрын экспортын зээлийн баталгааг хариуцан, шийдвэр гаргагчаар 30 гаруй жил ажилласан удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ханс Яанусийг урьж  “ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН САНХҮҮГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО” лекцийг 5 сарын 31-ний өдөр зохион байгуулав.

Лекцэнд санхүүгийн зах зээлийн бодлого боловсруулалтын түвшинд болон уг зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн болон төрийн бус 30 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн багш нар, оюутнууд хамрагдлаа.

Олон улсын санхүүгийн зах зээлд даатгалын баталгаатай санхүүжилтийн шинэ урсгал хэдийн бий болж “экспортын даатгал” гэсэн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн байдаг ч манай улсад энэ нь хараахан орж ирээгүй байгаа юм.  Энэхүү лекцээр уг бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсад хэрхэн амжилттай хөгжиж байгаа болон түүнийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийн талаар ярьсан бөгөөд мэргэжлийн хүмүүс сонирхсон асуултууддаа хариулт авч ярилцлага өрнүүлэн сонирхолтой болж өнгөрлөө.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар