Захиргааны зөвлөлийн 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн ээлжит хурлын шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Биеийн тамирын тэнхмийн үйл ажиллагааны тайлан, танилцуулга /тэнхмийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв/
- МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо /СНА-ны ахлах мэргэжилтэн Д.Болдбаатар/
- Докторын зэрэг хамгаалаагүй 12 жил болж байгаа багш нарын асуудал /Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг/
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах,
- Заалны ашиглалтыг сайжруулж, бүрэлдэхүүн сургуулиудаас саналыг нь авч, заал ашиглах цагийн хуваарь гаргах,
- Биеийн тамирын хичээлийг /сагс, волеболь, шатар, дугуй гэх мэт/ клубын хэлбэрт шилжүүлэх санал боловсруулж, Захиргааны зөвлөлд танилцуулах,
- Биеийн тамирын тэнхмийн материаллаг баазыг бэхжүүлэх /фитнесийн өрөөг тохижуулах, душтэй болох/,
- 2017-2018 оны хичээлийн жилд МУИС-д элсүүлэх оюутны тоог Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн саналын дагуу Сургалтын нэгдсэн албаны танилцуулснаар батлав.
- Докторын зэрэг хамгаалаагүй 12 жил болж байгаа багш нарын асуудалд Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган захирлын тушаал гарган шийдвэрлэхээр тогтов.