ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШИРЭЭНИЙ НОМ хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл бөгөөд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс Орон нутгийн цогц хөгжил төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг хамтран хийсэн багш нарын бүтээл юм.
Бүтээлийн нэрийг ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШИРЭЭНИЙ НОМ хэмээн нэрлэсэн нь төрийн байгууллага, төрийн албан хаагчийн чадвар, мэдлэгийн менежментийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт, шинэчлэлийн шаардлагыг өдөр тутамд бүтээмжтэй хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлсэн явдал гэдгийг зохиогчид хэлж байв. Тус номыг төрийн албан хаагчид, энэ чиглэлээр суралцаж буй докторант, магистрант оюутан болон судалгаа хийж буй уншигчдад зориулсан бөгөөд МУ–ын үндэсний хөгжлийн стратегийг төгөлдөржүүлэхэд, төрийн бодлого, зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүй, мэдлэг, бүтээмж сайжирч, төрийн албан хаагчийн чадавх сайжирна хэмээн үзэж байна.
Номын нээлтэд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар болоод Номын зохиолч
- Проф.Др.Штефан Ханселманн
- Проф.Др Н.Бурмаа
- Проф.Др. Ц.Батболд
- Проф.Др. Б.Болд-Эрдэнэ
- Проф.Др. О.Мөнхбат
- Проф.Др. Ч.Ундрам
- Проф.Др. Г.Цэрэн
- О.Алтангэрэл (LM)
- С.Ариунбилэг (МВА)
- Б.Баттогтох (МРА)
- Т.Ганчимэг (МРА)
- Г.Мягмар (МРА)
- Т.Энх-Амгалан (МРА) нар оролцлоо.