“Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын тайлан
“Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулах комиссын хурал 2017 оны 06 сарын 29-ний 18:00 цагаас дугуй зааланд болсон. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн ирц 100% байсан. Гишүүдийн нэрс:
Ажлын хэсгийн ахлагчаар Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал
Гишүүд: Б.Алтангэрэл, Оюутны албаны дарга
Б.Энхжаргал, Оюутны албаны ахлах мэргэжилтэн
С.Нандинцэцэг, ШУС-НУС-ийн багш
Ц.Соёл-Эрдэнэ, ХШУИС-ийн багш
Т.Мөнхзаяа, БС-ийн багш
Н.Норовсамбуу, ХЗС-ийн багш нар ажиллалаа.
Тэтгэлэгийн зорилго: Сурлага сайтай, авъяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, төлбөрийн чадвар муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих
Тэтгэлэгийн хэмжээ: Нэг семестерт 250 ам.доллар байна. /1 жилээр олгоно/, 6 оюутан шалгаруулна.
Дараах болзлыг хангасан суралцагч Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой байсан. Үүнд:
- 3-аас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)
- Тухайн хичээлийн жилд давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Тэтгэлэгийн зорилгод нийцсэн байх
Шалгаруулалтын үйл явц: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа” МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” болон “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг удирдлага болгосон. Тэтгэлэгийн зарыг 6 сарын 08-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. Мөн цаасан постер бэлтгэн бүх хичээлийн байруудын самбарт байрлуулан мэдээлэл тараасан. МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 4732 байна.
Тэтгэлэгт нийт 59 оюутан хүсэлт гаргасан. 6 оюутан шалгаруулах ёстой. Хүсэлт гаргагч оюутнуудын голч онооны үзүүлэлт шаардлага хангасан байсан.
6 оюутан “МУИС нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн тул соэнгон шалгаруулалтаас хассан. Үлдсэн 53 оюутны материал дээр сонгон шалгаруулалт хийсэн. Гишүүд хэлэлцэн сонгон шалгаруулахдаа бүх оюутнуудын материалтай танилцан, материал бүрдүүлэлт-2 оноо, шалгуур хангасан байдал-3 оноо, тэтгэлэгийн зорилгод нйицсэн байдал-5 оноо, нийт 10 оноогоор дүгнэн гишүүн бүр өөрийн үнэлгээг гаргасан.
Гишүүдийн оноог нэгтгэн, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 6 оюутныг шалгаруулсан байгаа.
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын нэрс
№ | код | Овог нэр | Сургууль | Хөтөлбөр/ түвшин
/одоогийн байдлаар/ |
голч |
1. | 5 | А.Өнөрбуян | Бизнесийн сургууль | Банк санхүү-2 | 3.8 |
2. | 10 | Э.Булган | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Олон улсын харилцаа-2 | 3.6 |
3. | 21 | М.Чулуунтогоо | Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | Олон улсын харилцаа-3 | 3,6 |
4. | 50 | Э.Санчиртуяа | Хуульзүйн сургууль | Эрх зүй-3 | 3.3 |
5. | 51 | А.Энхзаяа | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | Нано ШУ-инженерчлэл-3 | 3.3 |
6. | 53 | Н.Баасансамбуу | Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар | Археологи-3 | 3.3 |
ОЮУТНЫ АЛБА