Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч Михаель Мюллер МУИС-д айлчиллаа

Share Button

Берлин хот, муж улсын захирагч ба сенатч Michael Müller болон Гумбольдтын их сургуулийн захирал Prof.Dr.-Ing. Dr. Sabine Kunst тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 07 сарын 18-ны өдөр айлчилж МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар болоод удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Дээрх уулзалтын үеэр хоёр тал хот байгуулалт, төлөвлөлт, Улаанбаатар хотын эко тогтолцоог хөгжүүлэх, эко хороолол, гудамж байгуулах талаар байгаль, нийгмийн салбарын судалгааны баг ажиллуулах, Гумбольдтын их сургуультай байгалийн шинжлэх ухааны салбартай хамтран ажиллах, МУИС-ийн шинэ номын сангийн 2-р давхарт багажит анализын төв шинээр байгуулагдах талаар мэдээлэл өгч хамтарч ажиллах талаар санал солилцов.

Мөн энэ үеэр МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар Гумбольдтын их сургуулийн захирал Prof. Dr.-Ing. Dr. Sabine Kunst хүлээн авч уулзаж хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагаа, Монгол судлалын салбарт Эндаумэнт сан байгуулж “Берлин хотын эндаумэнт сан эсвэл Гумбольдтын эндаумэнт сан” гэж нэрлэх цаашлаад Гумбольдтын их сургууль, Берлин хотын номын сан, МУИС-ийн хооронд монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар