Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяраар боловсролын салбарт олон жил ажиллаж олон мянган шавь бэлтгэн гаргасан МУИС-ийн эрдэмтэн багш нар төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Тэдгээрээс багш Г.Ариунжаргал “Алтангадас” одон, багш М.Дэлгэржав “Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэнийг МУИС-ийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.
Монголын хамгийн ууган сургууль болох МУИС-ийн 75 жилийн ойг угтан мянга мянган мэргэжилтэн бэлтгэн гаргадаг чадварлаг эрдэмтэн багш нарын маань манлайлал болж эрхэм хүндтэй төрийн дээд одон медаль хүртсэн багш нартаа МУИС-ийн нийт хамт олон болон нийт оюутнуудын зүгээс баяр хүргэж байна.