Д.Улам-Оргих багштай сурагчид олон улсын физикийн олимпиадаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Share Button

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өнгөрлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсон бөгөөд Монголын багийнхан бүгд медалийн болзол хангасан байна. Тодруулбал,

  • •“Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • •“Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • •Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  • •Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • •Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.

Нийт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан явсан бөгөөд олимпиадад оролцоход БСШУСЯ, МУИС, ШУТИС зарим санхүүжилтийг гаргасан байна.

olympiad

olympiad

olympiad

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар