МУИС-ийн 75 жил, Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээн дэх “FITAT’17-Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал” олон улсын хурал 2017 оны 08 сарын 14-18-ны өдрүүдэд МУИС-д болж байна. Энэ удаагийн хурал нь ICISCA 2017 олон улсын хуралтай хамтран зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 7 орны 77 илтгэл хэлэлцэгдэх ба 54 эрдэмтэн, судлаач, профессор багш гадаадаас оролцож байна.
FITAT хурлыг 2008 оноос эхлэн БНСУ-ын Чунгбукийн үндэсний их сургууль болон МУИС хамтран үүсгэн санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн ба энэ жил уг хурлын 10 жилийн ой болж байгаа юм. 10 жилийн хугацаанд Солонгос, Хятад, Тайланд, Сингафур, Монголд зохион байгуулагдсан ба хамгийн сүүлд Монголд 2012 онд зохион байгуулагдаж байжээ.