Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд түр орон тоонд “Нягтлан бодогч” шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд түр орон тоонд “Нягтлан бодогч” шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Монгол улсын иргэн байх
• Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
• Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
• Англи хэлний яриа, бичгийн зохих түвшний мэдлэгтэй /Япон хэлтэй бол давуу тал болно/
• Ажлын туршлагатай байх /Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно/
• Шинийг санаачлагч, бүтээлч, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
• Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа

Бүртгэл:
2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ний 17.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 209 тоот өрөө, Хөгжил, төлөвлөлт, санхүү бүртгэлийн албанд материалыг хүлээн авч бүртгэнэ.

Утас: 75754400-1183


МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба