МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимд шинээр багш шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимд шинээр багш шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Гадаад хэл: 2 хүртэл түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин тогтоох TOEFL, IELTS зэрэг шалгалтын 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Компъютерийн нийтлэг хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Улс төр судлалаар гадаадад магистраас доошгүй зэрэг хамгаалсан /өндөр хөгжилтэй оронд хамгаалсан бол онцолж авч үзнэ/
  • Англи хэлийг оролцуулан 2 хүртэл гадаад хэлээр чөлөөтэй харилцах /ярих, унших, бичих/ чадвартай, үүнээс 1 хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн /мэргэжлийн бүтээл унших, бичих/
  • Улс төрийн шинжлэх ухааны орчин үеийн сэдвүүдийн хүрээнд хамтарсан болон дагнасан судалгаа хийх бодитой санал, төлөвлөгөөтэй байх
  • Мэргэжлийн чиглэлээр олон улсын түвшинд харилцах чадвартай бөгөөд тэнхмийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр, оролцооны талаар бодитой санал, төлөвлөгөөтэй байх /гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар бодит туршлагатай бол онцолж авч үзнэ/

Заах хичээл:

  • Харьцуулсан улс төр
  • Улс төрийн социологи
  • Улс төрийн ШУ-ны үндэс
  • Ерөнхий улс төр
  • Улс төрийн институт
  • Улс төрийн сэтгэлгээний түүх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа

Бүртгэл:

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

 Утас: 75754400-1132

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба    

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар