МУИС-ийн оюутнуудын автобусаар үнэ төлбөргүй зорчих смарт картны захиалгыг 2017 оны 08 сарын 25-наас 09 сарын 06-ний өдрийг хүртэл хүлээн авах тул удирдамжинд заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
Шинээр болон дахин захиалах оюутнууд
- 1-р түвшний оюутнууд /захиалгыг 08 сарын 25-30-ны өдрүүдэд болох МУИС-ийн шинэ элсэгчдийг зөвлөн чиглүүлэх өдөрлөг дээр хүлээн авна. Өдөрлөг МУИС-ийн хичээлийн 5-р байрны 6 дугаар давхарт 605 тоот танхимд болно./
- Дахин захиалах 2, 3, 4 дүгээр түвшний оюутнууд /захиалгыг 08 сарын 25-30-ны өдрүүдэд болох МУИС-ийн шинэ элсэгчдийг зөвлөн чиглүүлэх өдөрлөг дээр захиалах,
8-р сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө оюутны албаны мэргэжилтнүүдэд хандан захиалга өгөх боломжтой./
Сунгалт хийлгэх оюутнууд
/8-р сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө оюутны албаны мэргэжилтнүүдэд хандан захиалга өгөх боломжтой./
Төлбөрийн карт захиалах хураамж төлөхдөө шинээр болон дахин захиалах бол
- Шинээр болон дахин авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот данс эсвэл Төрийн Банкны 105700523235 тоот дансанд хураамж төлөх боломжтой.
Сунгалтын төлбөрийн хураамж төлөх бол
- Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тус тус тушаана
Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалах, сунгалт хийлгэхдээ мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.
Мэдүүлгийн маягтыг татах
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/meduulgiin_mayagt-OS.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/Udirdamj-2017-1.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/08/Автобусны-цахим-төлбөрийн-карт-зар.pdf”]
МУИС-ОЮУТНЫ АЛБА