Оюутны албанаас 08 сарын 25-аас 08 сарын 29-ны өдрүүдэд шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх, танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж буй билээ. Уг өдөрлөгт Элсэлтийн алба, Хөтөлбөр,чанар баталгажуулалтын алба, Бүртгэлийн алба, Мэдээллийн технологийн алба, Номын сан, Санхүү эдийн засгийн алба, Биеийн тамирын тэнхим, Оюутны байгууллага, клуб, МУИС-Пресс хэвлэлийн газар, Нийгмийн даатгал, Голомт банк, Капитрон банк зэрэг алба, хэлтэс хамтран оролцож 2017-2018 оны хичээлийн жилд МУИС-д шинээр элсэн орж буй оюутнуудад чиглүүлэх, танилцуулах зааврыг өгч байна. Энэхүү өдөрлөгт нийт 3500 элсэгч хамрагдахаас өнөөдөр /2017.08.25/ өглөөний байдлаар 700 гаруй элсэгч чиглүүлэх өдөрлөгт хамрагдаад байна. Мөн дээрх үеэр Оюутны холбооноос санаачлан шинэ элсэгч нарт зориулж бүрэлдэхүүн сургууль тус бүртэй танилцах өртөөлсөн танилцах аяллыг зохион байгууллаа.
Энэхүү чиглүүлэх, танилцуулах өдөрлөг 2017 оны 08 сарын 25-29-ныг хүртэл үргэлжлэх тул МУИС-д шинээр элсэн орсон оюутан залуус бүхнийг хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээллээ аваарай хэмээн урьж байна.