2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн хичээлийн IV байранд “Бүрэн дуулга” ХХК-ны хамгаалагч Д.Ганбаатар, ХШУИС-ийн багш С.Шаарийбуу нар маргалдсаны улмаас зодолдсон ноцтой хэрэг гарсан.
Уг зодоон гарсны дараа “Бүрэн дуулга” ХХК-ны хамгаалагч Д.Ганбаатар, ХШУИС-ийн багш С.Шаарийбуу нар шүүхийн шинжилгээний байгууллагаар гэмтлийн зэрэг тогтоолгон асуудлыг шийдвэрлүүлэхээр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болно.
МУИС-ийн зүгээс “Бүрэн дуулга” ХХК-нд хандаж хамгаалагч Д.Ганбаатарыг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авахуулж цаашид ёс зүйн доголдол гаргахгүй байхыг анхааруулсан болно.