ХБНГУ-ЫН ВЮРЦБУРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Share Button

2017.09.04-07-нд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Э.Хилгендорф болон 4 профессорын бүрэлдэхүүнтэй баг МУИС-ийн Хууль зүйн сургуульд айлчиллаа.

Тус айлчиллын хүрээнд ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Хуулийн сургууль болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд профессор Э.Хилгендорф МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад лекц уншиж, Вюрцбургийн их сургуулийн профессорууд болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн чиглэлийн багш, оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар