МИЦУБИШИ КОРПОРАЦИ хамтын ажиллагааны гэрээгээ сунгалаа

Share Button

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2014 оноос МУИС дээр хэрэгжүүлж эхлэсэн. Жил бүр гэрээний хүрээнд тэтгэлэг олгох оюутны тоо, тэтгэлгийн хэмжээг тохирдог. 2017-2018 оны хичээлийн жилд ахисан түвшний 3 оюутан, бакалаврын түвшний 7 оюутанд тус бүр 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор гэрээгээ сунган баталгаажууллаа.

Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг удахгүй МУИС-ийн албан ёсны вебсайтаар зарлах тул Та бүхэн хүсэлт гаргахад бэлдээрэй.

 

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар