Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын захиргаанаас Олон Улсын төрийн захиргааны чиглэлээр туршлага солилцох “International Authorities Internship program 2017” хөтөлбөрт 24 Улсын 3500 оюутнаас 40 оюутан шалгарсан байна. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Р.Мөнхбилэг, С.Одонтуяа нар шалгаран 2017 оны 8-р сард амжилттай оролцлоо. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Бүгд Найрамдах Турк Улсын
- Эрчим хүч зам тээврийн яам
- Дотоод хэргийн яам
- Анкара хот дахь ус цэвэршүүлэх станц
- Анкара хотын Синчан дүүргийн засаг даргын тамгын газар
- Конья хотын засаг даргын тамгын газар
- Истанбул хотын Беёоглу дүүргийн засаг даргын тамгын газар
- Истанбул хотын Эюуп дүүргийн засаг даргын тамгын газруудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцсан байна. Турк Улсаас олж авсан туршлагаас өөрийн орны төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлаасаа эхлэн нэвтрүүлэн ажиллах болно гэж НУ-ын хөтөлбөрийн оюутнууд амлаж байна.
Энэхүү хөтөлбөрт оролцоход зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлж байна. Оюутнууддаа бүтээлч амжилтыг хүсэн ерөөе.
Нийтийн Удирдлагын Тэнхим