Ажлын байрны нэр: Тэнхмийн туслах ажилтан
Ажлын байрны зорилго:
- Тэнхмийн багш нарын сургалт, судалгаа, оюутанд хүмүүжил олгох болон нийгэмд үзүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад туслах
- Багшийн хичээлд шаардлагатай хэрэглэл материал, компьютер техник хэрэгслийг цаг тухайд нь бэлэн байлгах, тэнхмийн бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтлөх, хадгалалт хамгаалалтыг хангах
- Ажлын байрныхаа эм цэгц, ариун цэврийг сахиж, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу эзэмшиж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэгсэл материалын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн техник хангамж, интернетийн орчныг ашиглах ерөнхий мэдлэг сайтай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Тогтвор суурьшилтай ажиллах /2-оос доошгүй жил/
№ | Нэгж | Ажлын байрны нэр | Орон тоо | Ажлын байранд тавигдах тусгай шаардлага |
1 | Санхүүгийн тэнхим | Туслах ажилтан | 1 | · Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
· Судалгаа, мэдээлэл боловсруулалтын програм хангамжуудыг /SPSS, E-VIEWS, Mathlab etc/ сайн эзэмшсэн |
2 | Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим | Туслах ажилтан | 1 /ТҮР/ |
· Албан бичиг баримттай ажиллах соёл, ур чадвар, хариуцлагатай |
3 | Улс төр судлалын тэнхим | Туслах ажилтан | 1 |
|
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад сертификат, үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь байсан байгууллагаас/
Бүртгэл:
2017 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ны /ажлын өдрүүдэд/ өдрийн 0900 – 1200 цаг хүртэл
МУИС-ийн хичээлийн 1-р байр №210 тоот өрөө,
Утас: 77307730-1132
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА