Аэробик гимнастикийн төрлөөр МУИС-ийн баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртлээ

Share Button

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 9 сарын 13-18 ны хооронд Улаанбаатар хотноо болж нийт 10 орон оролцлоо. Тус тэмцээнд МУИС-ийн баг тамирчид анх удаа амжилттай оролцов. Тус тэмцээний бүжгийн аэробикийн төрөлд ШУС-ийн оюутан Б.Лхагвадорж, ШУС-ийн оюутан Г.Долгормаа, ШУС-ийн оюутан Э.Тамир нар 3-р байр эзэлж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртлээ. Мөн ганцаарчилсан төрөлд ШУС-ийн оюутан Б.Лхагвадорж 5-р байр, хосын төрөлд ШУС-ийн оюутан Б.Лхагвадорж, ШУС-ийн оюутан Г.Долгормаа нар 4-р байр эзэлсэн сайхан амжилт үзүүллээ.

Image may contain: 3 people, people smiling, people standing and text

Image may contain: 3 people, people smiling, shoes

Image may contain: 2 people, people standing and text

Image may contain: 1 person, text

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар