Дэлхийн оюутны спортын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

Оюутны лигийн дэлхийн аварга БС-ийн төгсөгч О.Энхбаатар, жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт ШУС-ийн БУС-ын оюутан Б.Ойдовчимэд нартай оюутан залуучууд уулзалт хийлээ. Тус уулзалтанд МУИС-ийн ОА-ны дарга Б.Алтангэрэл, МУИС-ийн ОХ-ны тэргүүн н.Сайнбилэгт, дэд тэргүүн н.Мандах, Архангайн алтан дорнодын дайчид багийн Архангай хариуцсан гүйцэтгэх захирал н.Жавхлан, багийн менежер жүжигчин н.Цолмонбаяр болон биеийн тамирын тэнхимийн багш ажилчид, МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, оюутан залуус оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр Азийн хошой аварга, дэлхийн оюутны лигийн аварга О.Энхбаатарыг МУИС-ийн ОХ-ны дээд шагнал шилдэг оюутан шагналаар шагнасан бол Архангайн алтан дорнодын дайчид багаас мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар