МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэлний ангийн оюутан О.Баярхүү, Э.Марал-Эрдэнэ, Э.Номингэрэл, Г.Төгөлдөр нар 2017 оны хаврын улиралд Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль (МГИМО)-д оюутан солилцооны хөтөлбөрөөр амжилттай суралцаад ирлээ.
Оюутнууд амжилттай суралцахын сацуу “Олон улсын оюутны өдөр”-т анх удаа оролцож, төрөлх сургуулиа танилцуулж сурталчилсан, гадаад оюутнуудад зориулсан орос хэлний өдөрлөгт концертонд тоглосон, оюутан Г.Төгөлдөр оюутны эрдэм шинжилгээний хуралд “Русский язык как карьерное преимущество” сэдэвт илтгэл амжилттай тавьж тусгай шагнал хүртсэн г.м. Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуульд зохиогдсон олон арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон байна.
МУИС-нь Москвагийн ОУХДС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түнш сургууль бөгөөд оюутан солилцооны хөтөлбөр 2011 оноос эхлэн 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.