МУИС-ийн Түрк судлалын ангийн оюутнууд БНТУлсад зуны сургалтад хамрагдлаа

Share Button

БНТУ-ын Юнус Эмрэ (Yunus Emre Enstitüsü) хүрээлэнгээс жил бүр зуны сургалт зохион байгуулдаг билээ.Дэлхийн 57 орны 700 гаруй оюутан хамрагдсан энэ оны сургалт 2017.07.22- 08.22-ны хооронд  зохион байгуулагдсан ажээ. Түрк хэлний хичээл үзэх, соёл, түүхтэй танилцах, түүхэн болоод дурсгалт газруудаар аялах, хийгээд олон орны оюутнууд бие биетэйгээ танилцан найзууд болцгоох, харилцан түүх соёлоо сурталчилах зэрэг үйл ажиллагаа бүхий энэхүү нэг сарын хөтөлбөрт МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын 2-р түвшний 2 оюутан хамрагджээ. Тус хөтөлбөрийн бүх зардлыг БНТУ-ын Юнус Эмрэ Хүрээлэнгээс санхүүжүүлдэг бөгөөд сургалтад хамрагдсан оюутнуудад сертификат олгодог байна.

Монгол болон Оросын оюутан.

Зуны сургалтын хаалтын үеэр БНТУ-ын Ерөнхийлөгчийн ордон

МУИС-ийн Түрк судлалын салбар нь БНТүрк улстай боловсролын салбарт түлхүү хамтран ажилладаг бөгөөд тус салбарын оюутнууд тус улсын их, дээд сургуулийн өвөл болон зуны сургалтад хамрагдах, төгссөний дараа магистрантурт БНТУлсын Засгийн газрын 100% тэтгэлэгтэйгээр суралцах гээд олон боломжууд  нээлттэй байдаг билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар