МУИС-ийн 75 жилийн ойн нэрэмжит элсэгчдийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2017.09.23-ны өдөр хичээлийн 4-р байрны 205 тоот өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд шатрын ОУМ, спортын мастер, 1, 2-р зэрэгтэй эрэгтэй 40, эмэгтэй 22 нийт 62 тамирчин оролцлоо. Тэмцээний дүн гарахад эрэгтэй тамирчидаас: 1-р байранд ШУС-ийн БУС-ын оюутан Б.Гарьдмагнай 2-р байранд ХШУИС-ийн оюутан Ц.Бат-Эрдэнэ 3-р байранд ХШУИС-ийн оюутан Б.Булгантамир эмэгтэй тамирчдаас: 1-р байранд ШУС-ийн БУС-ын оюутан А.Бүжинлхам 2-р байранд ХШУИС-ийн оюутан Т.Нямлхагва 3-р байранд ОУХНУС-ийн оюутан Э.Түвшинбайгаль нар шалгарлаа.