МУИС-ийн 75 жилийн ойн нэрэмжит багш ажилчдын волейболын тэмцээний нээлт боллоо. Тэмцээний нээлтэнд 2017 оны “Asian-Pacific University Futsal and Cheerleading Championship”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн аэробик гимнастикийн баг оролцож тоглолтоо сонирхууллаа.