Физикийн салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Физикийн салбар үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр МУИС-ийн Төв байрны дугуй танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хурлыг нээж МУИС-ийн Захирал д-р. Я. Төмөрбаатар, Физикийн тэнхимийн эрхлэгч проф. д-р. Ж. Даваасамбуу нар үг хэлж, баяр хүргэлээ. Уг хуралд МУИС, ШУА-ФТХ, МУИС-ЦСТ, МУБИС, ШУТИС төлөөллүүд болон МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Физикийн тэнхимийн үе үеийн багш, ажилчид, төгсөгчид болоод хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож Физикийн салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ойг өргөн тэмдэглэлээ. Хурлын илтгэлийн хүрээнд Хатуу биеийн физик, Онолын физик, Физик дидактик, Геофизик, Биофизик, Цөмийн физик, Их энергийн физикийн салбаруудын өнгөрсөн, одоо, ирээдүйн судалгааны чиг хандлага, үүсэл хөгжлийн тухай илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар