Атомын цөмийн бүтэц, урвалын судалгаа явуулж, шинэ мэдээлэл – өгөгдлүүд гарган авах, боловсруулах, нэгтгэх, харилцан солилцох, хамтран ашиглах зорилготойгоор 2010 онд Японы физикчдийн санаачлагаар Азийн орнуудын цөмийн физикийн өгөгдөлзүйн сүлжээ байгуулан, жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтсон юм. Анх зохион байгуулагдсан Азийн цөмийн өгөгдөлзүйн ээлжит хурлыг энэ оны 10-р сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд МУИС-ийн харъяа Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.
МУИС, БСШУСЯ болон Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) -ийн дэмжлэгтэйгээр Цөмийн физикийн судалгааны төв хариуцан зохион байгуулсан тус хуралд Казахстан, Монгол, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Япон болон ОУАЭА-ийн Цөмийн өгөгдөлзүйн секторын мэргэжилтэн нар оролцож, цөмийн урвалын талаар явуулсан сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүн, энэ чиглэлээр хөгжүүлж буй техник, технологи арга зүйн шинэчлэл, судалгааны ажлын мэдээллээ ОУАЭА-ийн EXFOR мэдээллийн санд оруулж буй байдлын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов. Дараагийн ээлжит 9-р хурлыг БНСУ-д хийхээр товлов.