МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн “Шилдэг судлаачдыг алдаршуулах” номинацийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд их сургуулийн эрдэмтэн, судлаачдын Олон улсын болон үндэсний хэмжээнд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг Дэлхийн Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан  2017 оны 11 дүгээр сарын 22-нд 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг доорх номинациар шаргаруулна. Үүнд:

  1. Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI  индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг:
  • Нэгдүгээр зохиогч
  • Холбоо баригч зохиогч
  • Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч
  • Хамтран зохиогч
  1. Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол”
  2. “Шилдэг оюуны өмч бүтээгч” гэсэн номинациар тус тус шалгаруулна.

Иймээс эрдэмтэн судлаач Та бүхнийг 2016-2017 оны хичэээлийн жилд Олон улсад хэвлүүлсэн нэг сэдэвт зохиолын бүтээл болон оюуны өмчийн гэрчилгээ, холбогдох материалыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны дотор Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэст ирүүлэхийг урьж байна.

Шалгаруулалтыг Захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулах ба  шалгарсан судлаачдыг цом, мөнгөн шагналаар урамшуулна.

Жич: Weв of Science мэдээллийн санд 2016-2017 оны хичээлийн жилд хэвлүүлсэн өгүүллийг ажлын хэсгийн гишүүд системээс авч шүүлтийг хийх болно.

Шилдэг оюуны өмч бүтээгч номинацийн шалгаруулалтад орох хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг  https://news.num.edu.mn/?p=45308 линкээс харна уу.

Утас:75754400-1140

И-мэйл: purevsuren_ts@num.edu.mn

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар