МУИС, Мияазакигийн их сургуулийн хамтарсан 6 дахь оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Мияазакигийн Их Сургуулиас 6 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг МУИС ШУС-н санхүүжилтээр МУИС БУС ХТ-ийн Проф. О.Болормаа багшийн удирддаг “Хүрээлэн буй орчны эрдлийн үнэлгээ, химийн хэмжил зүй” судалгааны багийн хамт олон 2017 оны 10-р сарын 12-15нд МУИС-н Эрдмийн танхимд  амжилттай зохион байгууллаа.  Хуралд:

  • Хүрээлэн буй орчны судалгаа
  • Материал судлал чиглэлээр судалгаа хийдэг бакалавр, магистрын түвшний Японы МИС-н 2 оюутан, МУИС-н 10 оюутан залуус өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний хурал:
  • Аман илтгэл Ханан илтгэл  гэсэн 2 үе шаттайгаар явагдсан болно.

Хурлын шүүгчээр МИС багш Проф. Ohe Kauro, БУС багш дэд Проф. Н. Амгалан, ХШУС багш дэд Проф. Т.Энхдөл нар ажиллаж 2 шилдэг илтгэгчийг шалгаруулсан. Үүнд:

  1. Магистрын түвшний шилдэг илтгэлээр Ч.Дэлгэрдалай-н хэлэлцүүлсэн илтгэл шалгарч 2018 оны 2-р сард МИС дээр зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхийг авлаа.
  2. Бакалаврын түвшний шилдэг илтгэлээр Э.Энхжаргал-н хэлэлцүүлсэн илтгэл шалгарч 2018 онд Японд зохиогдох “Сакура” оюутан солилцооны хөтөлбөрт явах эрхийг авлаа.

Амжилттай оролцсон нийт оюутан залуусдаа болон шилдэг илтгэл хэлэлцүүлсэн 2 оюутандаа цаашдынх нь судалгааны ажилд амжилт хүсэн баяр хүргэе.

 

МУИС ШУС БУС Химийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар