МУИС-ийн Багшийн хөгжлийн төв, Ахисан түвшний бодлогын га хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан зохион байгуулдаг “Судалгааны арга зүйн семинар”-ын ээлжит дугаар 2017 оны 11 сарын 01-ны өдөр МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй зааланд амжилттай боллоо.
Энэ удаагын дугаарт ШУС-ХУС-ын багш, доктор Г.Эрдэнэчимэг оролцож “Судалгааны ажлын ном зүй болон abstract-ийг хэрхэн бичих вэ?” сэдвийн доор семинарыг удирдан явууллаа.