Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор Юкихиро Такахаши МУИС-д зочлов

Share Button

Япон улсын Хоккайдо их сургуулийн профессор Юкихиро Такахаши, төслийн зохицуулагч хатагтай Эрико Момота нар 2017 оны 11 дүгээр сарын 1-нд МУИС-д зочилж захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нартай уулзлаа. Энэ уулзалтанд ШУС-ийн БУС-ын Физикийн тэнхимийн дэд проф. Д.Улам-Оргих, багш Д.Эрдэнэбаатар, ГХХ-ийн мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ нар байлцав.

Уулзалтаар микро сателитийн төслийг хэрхэн гүйцэтгэх, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож 2018 оны 1 дүгээр сард Монголын талаас оролцож болох, хүсэлтэй улсын болон хувийн байгууллагуудыг оролцуулсан сургалт, танилцуулах арга хэмжээ зохион байгуулж, МУИС-ийн гүйцэтгэх Монгол улсын 2 дахь сансрын бичил хиймэл дагуул хийж гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар