МУИС-ийн номын сантай танилцах аялал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн номын сангаас бүрэлдэхүүн сургуулиудын багш, ажилтан, оюутнуудад зориулан номын сангийн шинэ байрны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах аяллыг 2017 оны 10-р сарын 19-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Ном зүйч С.Найгалмаа, каталогич Ч.Мөнхзул нар энэхүү аялалын хөтчөөр явсан бөгөөд номын сангийн шинэ байрыг танилцуулан, зочдын сонирхсон асуултанд хариулж, дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.

Мөн түүнчлэн гадны байгууллагууд өөрсдийн хүсэлтээрээ ирж, МУИС-ийн номын сангийн шинэ байртай танилцаж, мэдээлэл авлаа. Үүнд:

  • ХСИС-ийн Эрдэм шинжилгээний ажилтнууд, номын санчид
  • JCI олон улсын байгууллагын төлөөлөл
  • Монголын эмэгтэй инженерүүд, технологчид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын төлөөлөл
  • МУИС-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Азийн хөгжлийн сангийн захирлын зөвлөх Ayumi Konishi  болон бусад төлөөлөл
  • СУИС-ийн номын сангийн ангийн оюутнууд, багшийн хамт
  • ОХУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөл
  • Налайх дүүргийн ЕБС-ийн 4-р ангийн сурагчид /25 хүүхэд/
  • Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 4-р ангийн сурагчид /65 хүүхэд / тус тус  манай номын санг үзэж сонирхов. ЕБС-ийн бяцхан уншигчдад зориулж ном зүйч С.Найгалмаа “Ном уншихуйн гайхамшиг” сэдвээр сонирхолтой лекц тавьж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар