Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

 

МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Тухайн сургуулиас 2018 оны хаврын улиралд элсэн суралцагчдад тавигдах тусгай шаардлагыг  ТАТАЖ үзнэ үү.

  1. Элсэлтийн хугацаа: 2017 оны 11 дүгээр 1-ний өдрөөс 20 хүртэл
  2. Цахим бүртгэлийн хаяг: ТАТАХ
  3. Бүртгэлтэй холбоотой заавар:
  1. Бүрдүүлэх материал:
    • Өргөдлийн маягт
    • Бусад нэмэлт материал: ТАТАХ
    • Албан ёсны дүнгийн хуулбар
    • Сургуулийн тодорхойлолт
    • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Proficiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
  1. Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/
  • 5 хувь цээж зураг (3*4 хэмжээтэй)
  • Өргөдлийн маягт Certficate of Eligibility (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг наах, зурагны ард нэрээ бичих)
  • Гадаад паспортын хуулбар
  • Банкны баталгаа -нэг жилийн хугацаанд суралцах бол 960.000 JPY хагас семестр суралцах бол 480.000 JPY-ийг дансанд байршуулсан байх.

Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY. ТАТАЖ  үзнэ үү.

Оюутан солилцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТАТАЖ  үзнэ үү.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 17-ны Баасан гарагт 12.00 цаг.

Хаана:  МУИС-ийн хичээлийн 2-р байр 216 тоот Оюутны хөгжил, үйлчилгээний газар

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ.

 

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР