МУИС-ийн Багшийн хөгжил,цахим сургалтын төв, Ахисан түвшний сургуулийн бодлогын газар хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан зохион байгуулдаг “Судалгааны арга зүйн семинар”-ын ээлжит дугаар 2017 оны 11 сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн дугаарт Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш доктор, Д.Хасбаатар оролцож “Эрдэм шинжилгээний өгүүлэл болон ишлэл хэрхэн бичих вэ?” сэдвийн доор семинарыг удирдан явууллаа.
Манай семинар долоо хоног бүрийн Лхагва гарагт 17:30 цагт Дугуй зааланд зохион байгуулагдаж буй тул сонирхсон МУИС-ийн багш, судлаач, магистр, докторын оюутан хэн бүхэн оролцох боломжтой.
Холбогдох утас: 75754400-1177