МУИС-ОУХНУС –ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн ээлжит мэргэжлийн семинар 2017.11.15-нд тус сургуулийн 203 тоотод боллоо. Семинарын зочноор Их Британийн Ковентри (Coventry) Их Сургуулийн судлаач Dr. Frens Kroeger уригдан, “Итгэл: Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр 2030 –ийн хэрэгжүүлэгч үндсэн үзүүлэлтийн нэг болох нь” сэдэвт илтгэлийг Нийтийн Удирдлагын тэнхимийн багш нар, зочин судлаачид, доктор, магистр, бакалаврын түвшний оюутнууд болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг бусад их дээд сургуулийн багш нарт илтгэж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Dr. Kroeger нь Ковентри (Coventry) Их Сургуулийн дэргэдэх “Итгэл, Энх тайван, Нийгмийн Харилцаа Судлалын Төв” –д судлаач профессороор ажилладаг ба сүүлийн арав гаруй жил судалгааны ажлуудыг олон улсын түвшинд тасралтгүй хийж ирсэн. Түүний судалгаа зүүн Европын орнууд, Kуба болон Монгол улсын нийгмийн харилцаа ба итгэлийн түвшин, нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаанд голлон чиглэдэг.
Dr. Kroeger илтгэлээрээ сүүлийн үед дэлхий нийтээр итгэлийн хямралд өртсөн, ингэснээр нийгмийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Мэргэжлийн семинарын оролцогчидын хувьд Dr. Kroeger-ийн судалгааны ажлын үр дүнд суурилсан онол практикийн кейс жишээнүүдийг хэлэлцэн тухайн сэдвийн хүрээнд мэдлэгээ өргөжүүлсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болж өнгөрлөө.
Нийтийн Удирдлагын Тэнхим