Байгаль орчныг зайнаас тандан судлал мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо 

Share Button

Дэлхий нийтэд уламжлал болгон нэг өдөр зохион явагддаг Олон Улсын Газарзүйн Мэдээллийн Cистемийн өдөрийг тохиолдуулан “Байгаль орчныг зайнаас тандан судлал  ” (D 053206) мэргэжил сурталчлах өдөрлөгийг МУИС-Газарзүйн тэнхим, Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн сургалтын лабораторийн хамт олон, оюутны GIS club хамтран зохион явуулдаг уламжлалтай билээ. Гол зорилго нь сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад  болон МУИС-БУС-ын салбарын 1-р курсын оюутнууд мэргэжлээ  зөв  сонгоход  нь дэмжлэг  үзүүлэх зорилгоор явагддаг. Энэ удаагийн мэргэжил сурталчлах  өдөрлөгийг “Байгаль орчныг зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн систем мэргэжлээр төгсөгчид”-ийн нэрэмжит болгон уг мэргэжлийг сурталчлах, төгсөгчид суралцагчдын эргэх холбоог сайжруулах уриан доор хийлээ.

2017 оны 11 сарын 15-ны өдөр “GISday”-г “Байгаль орчны зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөгийг МУИС хичээлийн I ба II байруудад зохион байгууллаа. Уг өдөрлөг нь 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд өдөрлөгийн эхний хэсэг үдээс өмнө МУИС хичээлийн 1 ба 2-р байруудад 1-р дамжааны оюутнуудад зориулан мэргэжил сурталчлах,  IT parkад болсон олон нийтэд нээлттэй нэгдсэн арга хэмжээнд оролцох, хоёр дахь хэсэг буюу төгсөгчид, суралцагчдын уулзалт 1-138а тоот өрөөнд тус тус зохион байгуулагдав. Уг үйл ажиллагааны үеэр эрдэмтэн судлаачид, төгсөгчид уригдан ирж өөрсдийн санал бодол, судалгааны ажлаа  оюутануудад танилцууллаа. Мөн мэргэжилтэйгээ холбоотой богино хугацааны уралдаан тэмцээн зарлаж ялагчыг тодрууллаа. Өдөрлөгийн үеэр гадаадад суралцаж буй төгсөгчид шууд холбогдон мэндчилгээ дэвшүүлж, судлаач оюутнууд өөрсдийн бүтээлээсээ танилцуулан “GIS day”-ийн удамжлал болсон бялууг задаллаа. Мэргэжлийн танилцуулгыг https://youtu.be/yTivvP7MJ7o линкээр олон нийтэд байнга сурталчилж байна.

Төгсөгчид болон суралцагчид нэгэн танхимд

Өдөрлөгийн үзүүлэн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар