“Тоон ертөнц-2017” олимпиадад МУИС-ийн баг түрүүллээ

Share Button

“Тоон ертөнц-2017” сэдэвт газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын тавдугаар олимпиадыг 2017 оны 11 сарын 6-аас 13-ны өдрүүдэд ХААИС-ийн Газрын менежментын тэнхим болон Ланд лимит, Геоинженер клуб хамтран зохион явууллаа. Энэ удаагийн Улсын тав дугаар олимпиадад төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас нийт 19 баг оролцсон бөгөөд МУИС-ШУС Байгалийн Ухааны Салбараас эхний шатнаас шалгарсан таван баг болох Антарес, Quark, Azure,  Nimbus болон Entity багууд оролцсон юм. Тэргүүн байрыг МУИС-ийн “Quark” баг, Дэд байрыг ХААИС-ийн “Terra Dominus”, Гутгаар байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн “Литоскоп”, тусгай байрыг МУИС-ийн “Azure”, “Antares” багууд тус тус эзэллээ.

Дашрамд дурьдахад уг олимпиадыг МУИС, ХААИС, ШУТИС зэрэг их сургуулиуд ээлжлэн зохион явуулдаг.

Түрүүлсэн “QUARK” багийн “Газар зохион байгуулалт”-ийн 4-р ангийн оюутан А.Уянга, “Байгаль орчны зайнаас тандан судлал”-ийн 4-р ангийн оюутан Э.Бямбасүрэн, 3-р ангийн оюутан О.Анхбаяр

Тусгай байр эзэлсэн “Azure” багийн “Байгаль орчны зайнаас тандан судлал”-ын  ангийн оюутан З.Сайхантуяа, С.Зүчи, И.Лхагвасүрэн, “Antares” багийн Ж.Дашням, Г.Отгондалай, Б. Нарангэрэл нартаа цаашдын сурлага, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар