“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээлүүдийн нээлт боллоо

Share Button

​МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээлүүдийг эрхлэн гаргалаа. Уг цуврал бүтээлийн эхний дугааруудад монгол хэл бичгийн нэрт эрдэмтэн, профессор Д.Төмөртогоо, Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, М.Базаррагчаа нарын эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган хэвлэгдэж нээлтээ хийлээ.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаагийн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 4 боть бүтээл “Монгол хэлний авиалбар судлал”, “Монгол хэлний бүтээвэр судлал”, “Монгол хэлний үг судлал”, “Монгол хэлний өгүүлбэр судлал” номын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр боллоо.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор, академич Д.Төмөртогоогийн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 2 боть бүтээл “Монгол хэлний түүхэн хэлшинжилэлийн судалгаа”, “Монгол хэл шинжилэлийн судалгааны түүхээс” номын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хүмүүнлэгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэнгийн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 3 боть бүтээл “Монгол хэл шинжлэл алтай судлал”, “Нийгэм соёл, эхбичигийн судалгаа, угсаатны зүй”, “Судалгааны тэмдэглэл, нийтлэл, бодол эргэцүүлэл” номын нээлт 2017 оны 11 дүгээр сарын14-ний өдөр боллоо.

Монгол Улсын төрийн шагналт, Ардын болон гавьяат багш, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаагийн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган 2 боть бүтээл “Монгол сурвалж судлал”; “Монгол хэл, бичиг; соёл судлал” номын нээлт 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар