МУИС: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна

Share Button

МУИС нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-тэй Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулж “Өөрийн үнэлгээний тайлан бичих” ажлын хэсэг МУИС-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/333 тоот тушаалаар байгуулагдан эрчимтэй ажиллаж байна.

Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 19-нд БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагыг урьж Магадлан итгэмжлэлийн үйл явц, өөрийн үнэлгээ бичихтэй холбоотой сургалт зохион байгуулснаар ажлаа эхлүүллээ. Үүний дараагаас ажлын хэсэг, холбогдох нэгжүүд өөрийн үнэлгээний тайлан бичих ажлаа эхэлж өнөөдрийн байдлаар хамтарсан 1 удаагийн хурал, 2 удаагийн хэлэлцүүлэг хийгээд байна. МУИС-ийн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-өөс томилсон зохицуулагчид 2017 оны 12 дугаар сард багтаан өгөхөөр төлөвлөж байна.

2017 оны 10 дугаар сарын 19-нд БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг ажлын хэсэгт сургалт хийв.

МУИС-ийн өөрийн үнэлгээний тайлан бичих ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 26-нд хуралдан ажлын чиг үүрэг болон тайланг бичих ерөнхий агуулгаа хэлэлцэж ярилцав.

2017 оны 11 дүгээр сарын 9-нд Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлангийн эхний хэлэлцүүлгийг зохион байгуулж ажлын хэсгийн гишүүд өөрсдийн бичиж байгаа бүлгүүдээр тайлангийнхаа явцыг нэг бүрчлэн хэлэлцүүлж уялдаа холбоо, давхардал, орхигдолоо хэрхэн сайжруулах талаар хэлэлцэв.


2017 оны 11 дүгээр сарын 23-нд Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлангийн 2 дахь удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж ажлын дэд хэсгүүдийн хүрээнд ажлаа эцэслэх төлөвлөгөөг ярилцав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар