МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ Судлалын тэнхимээс санаачлан Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-тай хамтран 2017 оны 11-р сарын 25-ны Бямба гарагт онлайн хичээл боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн “Цахим сургалт” мэргэжил дээшлүүлэх семинар зохион байгуулав. Семинарыг МУ-ын ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтийн дэд профессор, д-р. Ж.Алимаа урилгаар удирдан явуулж, 30 орчим багш хамрагдлаа.
МУИС-ийн стратеги төлөвлөгөөний 2.2.5 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зарим хичээлийн цахим бүтэц, агуулгыг боловсруулах, нөгөөтэйгүүр, зайн сургалтын аргазүйн шинэ хандлага, арга барил, программ хангамжийг хэрэглэж сурах, цаашлаад онлайн сургалтын технологийг нэвтрүүлэх зорилгоор сургалт семинарыг дараах агуулгын хүрээнд явуулав.
- Зайн буюу онлайн сургалтын чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах үндсэн ойлголт;
- Цахим сургалт, сургалт удирдах системтэй танилцах;
- Цахим агуулга хөгжүүлэлтийн зарим чухал ойлголтыг таньж мэдэх;
- Цахим агуулга хөгжүүлэх программ хангамжтай танилцаж, хэрэглэх анхан шатны дадлага хийх.