Захиргааны зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн ээлжит хуралдааны мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- МУИС-ийн 2015 оны төсвийн төсөл /ЭЗХБАЭрхэлсэн дэд захирал Д.Нямаа/
- МУИС-ийн салбар сургуулиудад үүсээд байгаа асуудлууд /Хуулийн зөвлөх Л.Галбаатар/
- Алба, хэлтсийн дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд ажлаа танилцуулах
Шийдвэрлэсэн нь:
- 2015 оны төсвийн төслөө хэлэлцүүлж, батлуулахаар Удирдах зөвлөлийг энэ 7 хоногт хуралдуулах санал тавья. Төсвөө гүйцээгээд, албажуулаад Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэж өгөхийг Д.Нямаад даалгах.
- УБС-ийн хувьд БСШУЯ-ны урьдчилсан зөвшөөрөл гарсан, мөн Нийслэлийн засаг даргын захирамж гарсан учир үндсэндээ шийдвэр гарсан гэж үзэн Нийслэлд нь өгөх.
- Баянхонгор сургуулийн хувьд Баянхонгор сургуультай холбоотой асуудлыг дуусгавар болгох ажлын хэсгийг томилж, тушаал гаргуулж, Төрийн өмчийн хороонд танилцуулж, энэ ажлыг яаралтай шийдвэрлэхийг ЗХШҮА-ны дарга Баянжаргалд даалгах.
- Завхан, Орхон сургуулийн хувьд Отгонтөгс, Ундрам нарын саналыг тусгаад Завхан сургуулийг цаашид ямар байдлаар өргөтгөж, дээшлүүлэх, магистр, докторын сургалтыг эчнээ хэлбэрээр, зайн сургалтын хэлбэрээр явуулах талаар мөн МТА Баатарбилэгтэй зөвлөлдөж ажил хэрэгч байдлаар санал боловсруулж дахин Захиргааны зөвлөлд оруулж хэлэлцүүлэхийг Н.Батнасанд даалгах
- Завхан сургуулийн дэргэд судалгааны бааз байгуулах талаар төсөл, санал боловсруулахыг Баяртогтох багшид даалгахаар тус тус шийдвэрлэлээ.