МУИС болон Сайтама их сургуулийн (СИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын STEPS буюу Сайтама их сургуулийн богино хугацааны солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Сайтама Их Сургуулийн цахим хуудас: http://en.saitama-u.ac.jp/about/mapsaccess/
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл болон цахим хуудас
- Оюутан солилцооны хөтөлбөр, суралцах боломжтой хичээл
- Солилцооны хөтөлбөрийн постер
- Солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдлийн мэдээлэл
- Солилцооны хөтөлбөрт хамрагдсаны дараа хүсэлт гаргах боломжтой тэтгэлгийн талаарх мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 2.4-өөс дээш байх
- STEPS хөтөлбөрийн зорилго, зорилтыг дэмжиж, хүлээн зөвшөөрсөн байх
- Сайтама их сургуульд суралцах тодорхой, бодит төлөвлөгөөтэй байх
- Сайтама их сургуулийн оюутнуудтай хамтарсан олон улсын солилцооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Японд суралцах болон амьдрах хугацааны санхүүгийн дэмжигчтэй эсвэл хангалттай санхүүгийн эх үүсвэртэй байх
- Хөтөлбөрийн хугацаанд гадаадад суралцах тохиромжтой гэсэн эмчийн (эрүүл мэндийн) дүгнэлттэй байх
- Япон улс болон Сайтама их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх
- Доорх хэлний шаардлагын аль нэгийг хангасан байх. Үүнд:
- IELTS 5.5, TOEFL iBT 65, TOEFL ITP 530 (CEFR B2) эсвэл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний оноо
- JLPT N2 эсвэл түүнтэй дүйцэхүйц Япон хэлний оноо
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар эсвэл тодорхойлолт
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)
Суралцах хугацаа: 1–2 улирал
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцах бөгөөд 2 улирал суралцх амьжиргааны дундаж зардал 500,000 иен байна.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл сургалт, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

