МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Ахисан түвшний сургуулийн бодлогын газар хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан зохион байгуулдаг “Судалгааны арга зүйн семинар”-ын ээлжит дугаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17:30 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй зааланд болно.
Энэ удаагын дугаарт ХШУИС-ын багш, доктор Д.Болормаа оролцож “Системын болон харьцуулсан судалгаа гэж юу вэ?” сэдвийн доор семинарыг удирдан явуулна.
Та бүхэн өргөнөөр оролцоорой.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв
75754400-1177