Япон Улсын Васеда Их сургуулийн Магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Япон улсын Васеда Их Сургуулийн Ази, Номхон  Далайн Судалгааны Ахисан Түвшний Сургууль (GSAPS) нь 2018-2019 оны  хичээлийн  жилд  шинээр магистрын тэтгэлэгт  хөтөлбөрийг  зарлаж  байна.  Энэхүү  хөтөлбөрийг Япон  Улсын  Засгийн  газраас  ивээн тэтгэж байгаа бөгөөд тэтгэлгийн  хугацаа нь 2 жил байна. Оюутнууд  GSAPS-д  тэтгэлэг  авах хүсэлт гаргах ёстой бөгөөд  GSAPS  оюутнуудаа  сонгож, тэднийг  Японы  Засгийн  газарт  санал  болгодог.  Хөтөлбөр нь 2018-2020 оны хооронд үргэлжилнэ.

Суралцах хөтөлбөр: “Япон, Ази тивийн хооронд эдийн засгийн түншлэлийг дэмжих хүний хөгжлийн хөтөлбөр”

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2018 оны намрын улирлын элсэлтийн  материалыг 2018 оны 1 дүгээр сарын 29- 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл

Өргөдөл гаргагч нь үндсэн мэдээллийг Веб хуудасны бүртгэлийн маягтаар онлайнаар бөглөх ёстой. Онлайнаар бүртгүүлэхээс өмнө холбогдох бичиг баримтын баталгаажсан хуулбарыг  тодорхой  буцах хаягтайгаар шуудангаар илгээсэн байх шаардлагатай. 2018 оны 1 дүгээр сарын 22 (Даваа) – 2 дугаар сарын 7 (Лхагва)-ны дотор

Шалгалтын хураамжийг дор бичсэн  өргөдөл хүсэлтийн хугацаанд төлөх ба төлбөрийн журам мэдээллийг манай ВЭБ хуудаснаас авна. 2018 оны  1 дүгээр сарын 22 (Даваа) – 2 дугаар сарын 7 (Лхагва)

Өргөдөл  гаргагч нь  Суралцах хөтөлбөр болон судалгааны талаархи ЭССЭ бичсэн байх, 22 нас хүрсэн байх, бакалаврын зэрэгтэй, өмнөх боловсролын нийт хугацаа 16 жилээс илүүгүй, өмнөх боловсролын голч оноо (GPA ) 2.30,  Япон  хэлний  түвшин  тогтоох  шалгалтыг 1-р түвшинд эсвэл N1-ийн шалгалтын дүн эсвэл англи хэлний мэдлэгийг баталгаажуулсан  TOEFL, IELTS , TOEIC-ийн оноотой байх, хүчинтэй гадаад паспорттай байх, 3 хувь 3х4 хэмжээтэй цээж зураг Шаардлагатай  бичиг  баримтыг  онлайнаар  бүртгүүлэхдээ  зааврын  дагуу   скайнардаж оруулна.

Тэтгэлэгт  өргөдөл  гаргахтай  холбоотой  дэлгэрэнгүй  мэдээллийг  дараахи  хаягаар орж  авна уу. https://waseda.box.com/v/gsaps-flyer

Хэрэв Танд асуулт байвал GSAPS, WASEDA UNIVERSITY  элсэлтийн  албатай  дараахи хаягаар орж харилцах боломжтой.

http://www.waseda.jp/gsaps/en/admissions/scholarship_admissions/mext/  

Оюутны хөгжил, үйлчилгээний газар