БНСУ-ын Чонбукын Үндэсний Их Сургууль (Chonbuk National University)-ийн Физикийн тэнхимийн профессор Ким Жин Сынг (Kim Jin Seung) болон профессор Ким Хви Лее (Keum Hwi Lee) нар МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхим, Лазерийн судалгааны лабораторид физикийн мэргэжлийн 1000 гаруй ном, сурах бичиг хандивлалаа. Фемтосекундын лазерын технологи, шугаман бус оптик, квант физик, хатуу биеийн физикийн чиглэлийн эдгээр сурах бичгүүд нь магистрант, докторант оюутнуудын сургалт, судалгааны ажилд ашиглагдах боломжтой юм.
Чонбукын Үндэсний Их Сургуулийн физикийн тэнхимд физик, лазерийн технологи, нанотехнологийн чиглэлээр суралцсан Монгол оюутнуудаас 6 доктор (Ph.D), 4 магистр төгссөн ба эдгээр төгсөгчид МУИС болон гадаад орны судалгааны хүрээлэнгүүдэд багш, судлаачаар ажиллаж байна.