МУИС-БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ БОЛОН ЯПОН УЛСЫН IUJ (INTERNATIONAL UNIVERSITY OF JAPAN)-ИЙН ХАМТАРСАН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Share Button

Япон Улсын IUJ (International University of Japan) нь “Бизнесийн удирдлага” мэргэжлээр сургалт явуулдаг байгууллагуудаас зэрэглэлийн хувьд дэлхийд 67-р байр, Азид 2-р байранд эрэмбэлэгддэг өндөр зэрэглэлийн сургууль бөгөөд Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас зарласан “Top Global University Project” төсөлд шалгаран төрийн зүгээс санхүүжилт авдаг, зөвхөн ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг цөөн сургуулийн нэг юм.

МУИС-Бизнесийн сургууль нь 2018 оны хаврын улирлаас эхлээд тус сургуультай хамтарсан “1+1 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрт элсэгч нь сургалтын төлөвлөгөөн дэх доорх 8 хичээлийг англи хэлээр судлах, Японд 1 жил суралцах төлбөрөө санхүүжүүлэх боломжтой бол уг хөтөлбөрт хамрагдаж болно. Ингэснээр МУИС-Бизнесийн сургуульд 1 жилийн хугацаанд англи хэл дээр ахисан түвшний хичээлүүдийг судалжүлдсэн кредитүүдээ Япон Улсын IUJ сургуульд сурч авснаар магистрын түвшний зэрэг эзэмшинэ.

МУИС-ийн Бизнесийн сургуульд үзэх хичээлүүд:

  • Applied statistics (STAT 571)
  • Business ethics (INTD 571)
  • Advanced financial management (FINN 571)
  • Financial accounting (ACCN 571)
  • Managerial economics (ECON 571)
  • Marketing management (MRKG 571)
  • Operations management (MNGT 572)
  • Organizational behavior (MNGT 573)

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс тодруулна уу.

Хаяг: МУИС-ийн 4-р байр 214 тоот

Утас: 75754400 (4117)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар