МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.1 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материал:
-
- CV (тодорхойлсон загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг
- Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC780, CEFR B2 or CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N1/level1 түвшингээс дээш тогтоох шалгалтын хуудас/
- Гадаад паспортын хуулбар
- Багшийн тодорхойлолт
Эдгээр дурьдсан материалууд нь англи хэл дээр байна.
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипент / гэрээний дауу /
Хамрагдах оюутны тоо: Оюутан солилцооны гэрээний дагуу 2 оюутан
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 2 дугаар сарын 26-ны Даваа гарагт 17.00 цаг. (МУИС-ийн Оюутны алба нь бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор МУИС-аас шалгарсан оюутнуудаа Нагояа Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.
Онлайн хэрэглээний гарын авлага: https://nupace.iee.nagoyau.ac.jp/apply/
Суралцах хөтөлбөр, тэнхимийн нэрс:
https://nupace.iee.nagoyau.ac.jp/apply/doc/NUPACE%20Online%20Application%20 Guide.pdf
Хаана: МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутны хөгжил, үйлчилгээний газар
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутны хөгжил, үйлчилгээний газар