- Сонгон шалгаруулалтанд орох иргэнд дараах шаардлага тавигдана.
1. Ерөнхий шаардлага | Үзүүлэлт | Чухал шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролтой, доктор /Ph.D/ | |
Мэргэжил | Хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлд хамаарах | |
Туршлага | Шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт, эдийн засгийн чиглэлээр сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай, багаар ажиллах чадвартай | |
Ур чадвар | Байгууллагын үйл ажиллагааг зөв зохион байгуулж, аливаа асуудалд зарчимч байр сууринаас хандах, асуудлыг олон талаас нь судлан дүгнэж, оновчтой шийдвэр гаргах чадвартай | |
2. Тусгай шаардлага | Төрийн албаны болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих |
А. Хүрээлэнг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр:
Хөтөлбөрт тусгагдах шалгуурууд:
- Шинжлэх ухаан буюу тэргүүлэх судалгааг хөгжүүлэх
- Эдийн засаг, бодлого, бусад салбар дундын судалгааны талбар бий болгох
- Шинэчилэл буюу судалгааны байгууллагын менежментийг шинэчилж, хүрээлэнгийн орчин үеийн засаглалыг нэвтрүүлэх
- Глобалчлал, эдийн засгийн судалгааны орчинг бүрдүүлэх /нээлттэй хүрээлэн/
- ЭШ-ний хүрээлэнгийн үйл ажиллагааг МУИС-ийн эдийн засаг, бизнесийн чиглэлийн ахисан түвшний сургалт, судалгааны профессорын багуудтай уялдуулах
Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил:
- Бүтээлийн жагсаалт /баталгаажуулсан/
- Холбогдох салбарын нэр хүнд бүхий хоёр эрдэмтний тодорхойлолт
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет 2 хувь
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Цол, зэргийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
Бүртгэл: 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 14-нд 09.00-12.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар