Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн V тэмцээн болно

Share Button

Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, Аймаг, Нийслэл, Улсын олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой.

Зохион байгуулагч: МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль (Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Ардчиллын ордны хойд талд).

Тэмцээний ангилал: Сурагч 7-9-р анги, 10-12-р анги, Багш (Газарзүй, Газарзүй-Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн төгсөгч нар хувийн төрлөөр өрсөлдөнө).

  1. Багш нарын ангилалд оролцогч бүр 10000 төгрөгийн хураамжтай
  2. Сурагчдын ангилалд хураамжгүй бөгөөд нэг сургуулиас нэг ангилалд 5 хүртэлх сурагч оролцох боломжтой

Бүртгэл: 2018 оны 3 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 29-ний өдрийн 10–17 цагт “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн 101 тоотод ирж бүртгүүлнэ. Холбоо барих утас: 99981193

Жич: Бүртгэл хязгаартай тул сургууль бүрээс эхэнд бүртгүүлэхээр ирсэн 5 сурагчийг бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ багш нар ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, сурагчид хувийн хэрэг эсвэл сурагчийн үнэмлэхээ /сургуулийн тодорхойлолт/ авч ирэх ба тэмцээнд оролцохдоо дээрх бичиг баримтыг заавал авчирна. Хэрэв тэмцээн дээр ямар нэгэн бичиг баримтын зөрчил гарах, цагаасаа хоцрох тохиолдолд тэмцээнээс хасна.

Тэмцээний зохион байгуулалт: Танин мэдэхүйн тэмцээн сурагчдын ангилалд 2 үе шаттай болно. Эхний үед тест, нөхөх даалгаварт хариулж онооны дарааллаар эхний 10 сурагч шалгарч II шатанд өрсөлдөх эрх авна. Тэмцээний II шатанд зөвхөн газарзүйн зурагтай холбоотой дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгэнэ.

Багш нарын ангилалд 1 үе шаттай бөгөөд газарзүйн зураг дээр тодорхой дасгал, даалгавруудыг гүйцэтгэж дүнгээ гаргана.

Хугацаа: Танин мэдэхүйн тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 31-ны Бямба гарагт 10:00 цагаас “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн экологи, байгалийн музейд эхэлнэ.

Тэмцээний шагнал: Ангилал тус бүрт I-III байр эзлүүлж дурсамж, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулна. /Сурагчдын ангилалд мөнгөн шагналгүй/

Татах (PDF, 348KB)

Жич: 7-9-р ангилалд эхний гурван байрт шалгарсан 9-р ангийн сурагчдыг МУИС-ийн БЭЛАС-д газарзүйн хичээлээр элсэлтийн шалгалтгүй орох, эхний жилийн сургалтын төлбөрийн зохих хувийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнана. Амжилттай оролцсон багш, сурагчдад батламж олгоно.

Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар