АНУ-ын Принсетоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнд судлаачаар ажиллахаар шалгарлаа.

Share Button

Тус сургуулийн Нийгэм-Соёлын Антропологийн тэнхимийн багш Др. Мөнх-Эрдэнэ АНУ-ын Принстон хот дахь Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнгийн (Institute for Advanced Study, http://www.ias.edu/) Түүхийн Судалгааны Сургуульд 2012-2013 онд зочин судлаачаар ажиллахаар шалгарсан байна. Энэ жил нийт 480 гаран төсөл шалгаруулалтанд ирсэнээс 30-гаран төсөл шалгарсан аж.

Др. Мөнх-Эрдэнэ 2004-2008 онд Нийгэм-Соёлын Антропологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тэнхимийнхээ сургалтын хөтөлбөрийг шинэчилж, тэнхимээ Нээлттэй Нийгэм Сангийн (Open Society Foundation) Эрдмийн Тэтгэлэгийн Хөтөлбөрийн (Academic Fellowship Program) түнш тэнхим болгосон байна. Улмаар 2008 онд АНУ-ын Нью Иорк хотноо байрлах Веннэр-Грений Сангаас (Wenner-Gren Foundation) 5 жилийн хугацаатай 125000 долларын грантыг тэнхимийнхээ докторын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш нарынхаа мэргэжилийг дээшлүүлэхэд, Эрдмийн Тэтгэлэгийн Хөтөлбөрөөс 35500 долларын грантыг тэнхимдээ дижитал лабортори байгуулахад, Германы Deutsche Forschungsgemeinschaft-aas 10000 Евро-гийн грантыг тэнхимдээ номын сан байгуулахад тус тус авч байсан билээ.

Др. Мөнх-Эрдэнэ 2008-2009 онд Стэнфордын Их Сургуулийн Хүмүүнлэгийн Судалгааны Төвд (Stanford Humanities Center) зочин судлаачаар, улмаар 2009 оноос Австрийн Шинжлэх Ухааны Академид Австрийн Шинжлэх Ухааны сангийн Лийз Мэйтнэрийн ахлах судлаачаар ажиллаж байгаад ийнхүү Принстон явах болсон байна. Др. Мөнх-Эрдэнэ олон улсын мэргэжилийн сэтгүүлүүдэд 10-аад өгүүлэл хэвлүүлээд байгаа ажээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар