МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Ажлын байрны нэр

Тусгай шаардлага

Ерөнхий шаардлага

Өгөгдлийн шинжээч

 

-Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй

-Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай

-Статистик мэдээ боловсруулах талаар төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно

-Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой

-T-SQL, Excel, Tableau, Power BI, Qlick Veiw програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай

 

 

 

 

 

 

 

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

 

-Англи хэлний зохих мэдлэгтэй

 

-Багаар ажиллах чадвартай

 

-Цагийг үр бүтээлтэй ашигладаг

 

-Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай

 

-Харилцааны соёл, ёс зүйтэй

Мэдээллийн системийн интерфейс дизайнер мэргэжилтэн /түр орон тоо/

 

-Компьютерийн график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Компьютерийн график дизайн, вэб дизайн, мэдээллийн системийн дизайны хөгжүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай

-Хэрэглэгчийн шаардлагын загварчлах, дизайны асуудлыг шинжлэн, шийдэл боловсруулах чадвартай

-Цаг үедээ нийцсэн шинэлэг, дизайны ололтуудыг нэвтрүүлэх эрмэлзэлтэй

-HTML5, CSS3, Bootstrap, Adobe PS, Ai, In, дизайн, програм хангамжийн загварчлалын хэрэглүүрүүд ашиглах чадвартай

Сүлжээ холбооны хэрэглэгчид туслах мэргэжилтэн /түр орон тоо/ -Компьютерийн сүлжээ, холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

-Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай

-Сүлжээний зохион байгуулалт, серверийг техникийн тоног төхөөрөмж ба програм хангамжийн мэдлэг эзэмшсэн

-Windows and Linux сервер дээрх сервесүүдтэй ажиллах чадвартай

-Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

ЖИЧ: Сүлжээ холбооны хэрэглэгчид туслах мэргэжилтэн /түр орон тоо/-ий орон тоонд материал хүлээн авах хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл.

Утас: 75754400-1136

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар