Хайж байна...

МУИС-ийн цахим сургалтын танхимыг Санко маркетинг ХХК 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тоноглож хүлээлгэн өглөө

Share Button

МУИС-ийн хөрөнгө оруулалт татах бодлогын хүрээнд Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд шинэчлэн тохижуулсан цахим сургалтын танхимын нээлт боллоо.

spsirpa

spsirpaТус танхимыг Санко Маркетинг Монголиа ХХК 70 гаруй сая төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар дэлхийн тэргүүлэгч MAXHUB брэндийн  интерактив дэлгэц, цахим хурлын камер болон сургалтын бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон байна.

spsirpa

Цахим сургалтын танхимын нээлтэд МУИС-ийн Сургалт, оюутан эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, профессор Б.Даваасүрэн, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, профессор С.Мөнхбат, Санко Маркетинг Монголиа ХХК-ийн захирал Г.Нямдэлгэр болон багш, ажилтан, оюутны төлөөлөл оролцов.

spsirpa

Шинэчлэн тохижуулсан цахим сургалтын танхим нь багш, оюутнуудын сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих, цахим болон танхимын сургалтын уялдааг сайжруулах, олон улсын түвшний сургалтын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

spsirpa

Монгол Улсын Их Сургууль сургалтын орчин, дэд бүтцийг үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ байгууллага, аж ахуйн нэгж, хамтын ажиллагааны түншүүдийн оролцоог нэмэгдүүлж, сургалт, судалгааны чиглэлд хөрөнгө оруулалт татах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Санко Маркетинг Монголиа ХХК-ийн шууд хөрөнгө оруулалт нь энэхүү бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын бодит үр дүн болж, МУИС-ийн сургалтын орчны шинэчлэлд үнэтэй хувь нэмэр орууллаа.

spsirpa

spsirpaspsirpaspsirpa

МУИС-ийн сургалтын чанар, орчны шинэчлэлд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан МУИС-ийн багш, суралцагчдад шинэ боломж бүрдүүлсэн Санко Маркетинг Монголиа ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар